Дэлхийн хамгийн анхны квантын хиймэл дагуулыг ашиглах боломжтой болов

Мэдээ

Харилцаа холбооны зорилгоор бүтээсэн дэлхийн хамгийн анхны квантын хиймэл дагуулыг БНХАУ-ын захиалагч талд хүлээлгэн өгчээ. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн удирдлага дор энэхүү квантын хиймэл дагуулын шинжлэх ухааны туршилтын үе эхэлсэн байна. Тус улсын академич Пан Жианвэйн удирдлага дор бүтээсэн "Micius" гэх нэртэй уг хиймэл дагуулыг өнгөрсөн оны наймдугаар сарын 16-нд БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрлах “Jiunquan” хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөж, сансрын туршилт хийж эхэлсэн байна. Дөрвөн сар туршсаны эцэст дэлхийн хамгийн анхны квантын хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт хийх зорилгоор сансарт ашиглах боломжтой болжээ. Итали, Герман, Канад улс квантын хиймэл дагуулыг хөгжүүлэхэд БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа юм.



САНАЛ БОЛГОХ