Тегеранд барилга нурсны улмаас 30 орчим гал сөнөөгч амиа алдлаа

Мэдээ

Пүрэв гарагт Ираны Тегеран хотод барилга нурсны улмаас 30 орчим гал сөнөөгч амиа алдаж, 75 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын Төв телевизээс мэдээллээ. Гал сөнөөгчид Ираны нийслэл Тегеран дахь Пласко барилгад гарсан галыг унтраахаар олон цагийн турш ажиллаж байсан юм. Түймэр барилгын дээд давхраас эхлэн гарсан гэж хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Улмаар барилга хэдхэн секундийн дотор нурсан байна. Энэхүү үйл явдлыг Ираны төв телевизээр шууд дамжуулан хүргэжээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани Дотоод хэргийн сайддаа хэргийг мөрдөн шалгаж, шалтгааныг нь илрүүлэх чиглэл өгсөн талаар “Irna” телевизээр мэдээллээ. Улмаар гал сөнөөгч, цэргийн албан хаагчид болон аврах багийнхан хүмүүсийг нурангиас гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

Үйл явдалтай холбоотойгоор Ираны Дотоод хэргийн сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Ираны Дотоод хэргийн сайд Абдолреза Рахмани Фазли "Бид гал сөнөөгчид болон онцгой байдлын албан хаагчдыг дайчлан барилгын нурангийг зайлуулахаар ажиллаж байна. Бидний эн тэргүүнд тавьж байгаа зорилго бол чулуунд дарагдсан хохирогчид болон гал сөнөөгчдийг нурангиас гаргах болоод байна. Үүний дараа бид ослын шалтгааныг тодруулж, гэм буруутныг олж тогтоон шийтгэх болно" гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ