Chalco: Урьдчилсан тайлангаар 2016 оны ашиг 7.3 дахин өссөн

Мэдээ

“Chalco” компанийн 2016 оны нийт ашгийн түвшин өмнөх оноос 7.3 дахин өсөж, 1.6 тэрбум юаньд хүрсэн гэсэн урьдчилсан тооцоог танилцууллаа. Харин цэвэр ашиг өмнөх оноос 85 хувиар өсөж, 380 сая юаньд хүрсэн гэж тооцоолж байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Aluminum Corporation of China Limited” буюу “Chalco” компани 2016 оны санхүүгийн албан ёсны үр дүн гарахаас өмнө хүлээгдэж буй урьдчилсан үр дүнгээ танилцууллаа. Тус компани зардлаа их хэмжээгээр танаж төсвийн хэмнэлт хийж үр ашигт байдлыг нэмэгдүүлснээр ашигт ажиллагаагаа сайжруулсан гэж тайлбарлаж байна. Тус компанийн хувьцааны ханш Хонкгонгийн Хөрөнгийн биржид 2017 он гарснаас хойш 11.5 хувиар чангарчээ.



САНАЛ БОЛГОХ