Нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ

Мэдээ

Дархан-Уул аймагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлт боллоо. Энэхүү станцыг "Solar Power International" компани Японы "Sharp" корпораци, "Shigemitsu Shoji" компани хамтран байгуулсан юм. Энэхүү цахилгаан станц нь жилд 15.4 сая КВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ. Хөрөнгө оруулалтын нийт зардал нь 19.7 сая ам.доллар болсон бөгөөд зардлаа 12 жилийн хугацаанд нөхөхөөр тооцож байна. Хөрөнгө оруулалтын 80 хувийг Японы “Shigemitsu Shoji” компани гаргажээ. Харин “Sharp” компани бүтээн байгуулалтад оролцож байгаа талаар өнгөрсөн долоодугаар сард мэдээлэл гаргаж байсан юм.

Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох энэхүү нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд байгуулсан гэдийг Эрчим хүчний зохицуулах хорооноос онцолж байна. Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн таван хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа юм. Ойрын хугацаанд нарны цахилгаан станц байгуулах 13 тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо олгожээ. Үүний эхнийх нь энэхүү Японы талтай хамтран байгуулсан нарны цахилгаан станц болж байна.



САНАЛ БОЛГОХ