"TrumpSingles.com"-оор үйлчлүүлэгчдийн тоо 24 мянгад хүрэв

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг дэмжигчдийг холбож өгдөг танилцах веб хуудсаар үйлчлүүлэгчдийн тоо хурдацтай өссөөр байна. “TrumpSingles.com” нь анх өнгөрсөн оны зургаадугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 24 мянган гишүүнтэй болоод байгаа аж. Цахим хуудсыг үүсгэн байгуулагчийн хэлснээр 11 дүгээр сард Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан өдрийн маргааш гишүүдийн тоо нь 5000-аар өссөн байна. Сонирхуулахад, тус сайтын уриа нь "Make Dating Great Again" ажээ. Хэдий тийм боловч үйлчлүүлэгчийн тоо өссөн танилцах сайт нь ганц “TrumpSingles.com” биш нөгөө талаас шинэ засаглалаас дүрвэж байгаа америкчуудыг ганц бие канадуудтай танилцуулдаг “Maple Match”-ийн үйлчлүүлэгчид ч өссөн байна.



САНАЛ БОЛГОХ