"LVMH" компани нүдний шил үйлдвэрлэгч "Marcolin"-ийн 10 хувийг худалдан авна

Мэдээ

"LVMH" компани нүдний шил үйлдвэрлэгч "Marcolin" компанийн 10 хувийг худалдан авахаар болжээ. Энэ нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "LVMH"-ийн нүдний шилний бизнесээ тэлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. "Marcolin" компанийн 10 хувь 500 сая еврод хүрсэн талаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Үүнээс гадна "LVMH"-ийн нүдний шил үйлдвэрлэлийн лицензийг ашиглах эрх бүхий шинэ компани байгуулагдаж магадгүй байна. Хэдий тийм боловч одоогоор дээрх хоёр компанийн аль алиных нь зүгээс мэдээлэл хийхээс татгалзжээ. Харин "Burberry" компани сүрчиг борлуулалтын чиглэлийг сонирхож, судалгаа хийж эхэлсэн байна. "Challenges Magazine"-д мэдээлснээр тус компани нийлүүлэгч байгууллагуудаараа дамжуулан үнэртэн борлуулах боломжуудын талаар хэлэлцэж байгаа ажээ. "Burberry" компани 2013 онд "Interparfums"-ийн бизнесийг 200 сая еврогоор худалдан авч, хөрөнгө оруулалт их хийж байгаа ч энэхүү салбарыг өсөлттэй байлгахад хүндрэлтэй байгаа юм.



САНАЛ БОЛГОХ