ХХБ дөрөв дэх бондоо хугацаанд нь амжилттай төллөө

Мэдээ

Активын хэмжээгээр дотоодод тэргүүлэгч Худалдаа Хөгжлийн банк 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын эргэн төлөлтийг хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү гурван жилийн хугацаатай гадаад бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, санхүүгийн чадавх, найдвартай байдлаа бататгахын зэрэгцээ Олон улсын санхүүгийн зах зээлд найдвартай тоглогч гэдгээ баталж хөрөнгө оруулагчдад эерэг дохио үзүүлж байна. Худалдаа Хөгжлийн банк 2007 онд анх удаа 75 сая ам.долларын бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай арилжаалж, нийт 1.14 тэрбум ам.долларын таван удаагийн бондыг гаргасан юм.



САНАЛ БОЛГОХ