“Chalco”-ийн ашиг 85 хувиар өсөв

Мэдээ

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл сэргэхтэй зэрэгцээд “Chalco” компанийн ашиг өнгөрсөн онд 85 хувиар өссөн байна. Тус компани 380 сая юань буюу 55 сая ам.долларын цэвэр ашиг олсон талаар мэдээллээ. “Chalco”-ийн хувьд зардлаа танах, өрийн бүтцээ шинэчлэх замаар санхүүгийн зардлаа бууруулах арга хэмжээ авсан нь ашиг нэмэгдэхэд нөлөөлжээ. “Chalco”-оос гадна БНХАУ-ын гангийн “Hesteel” компанийн ашиг 179 хувиар өссөн байна. Гангийн нийлүүлэлтийн тал хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа тэлжээ. Үүнд дэд бүтэц, авто үйлдвэрлэлийн салбар тэлсэн нь нөлөөлсөн байна. Мөн БНХАУ-ын Засгийн газар хуучин үйлдвэрүүдийг хязгаарлах, хайлуулах үйлдвэрүүдийг нэгтгэх явдлыг дэмжсэн нь энэ салбартаа томоохон дэмжлэг болжээ.



САНАЛ БОЛГОХ