Тереза Мэй АНУ-д айлчилж, Дональд Трамптай уулзана

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ долоо хоногт Их Британитай худалдааны хэлэлцээр байгуулна гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Ингэснээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй уулзах анхны удирдагч нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болох аж. Энэ долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Вашингтонд айлчилж баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр энэ үеэр хоёр талын цаашдын худалдааны харилцаа болон NATO, терроризмын эсрэг тэмцэл, Сири дэх мөргөлдөөн зэрэг дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ гэж ням гарагт “BBC” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөхүүд болох Стив Бэннон, Жаред Кушнер нар Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсонтой нэгдүгээр сарын сарын 8-нд Нью-Йорк хотноо уулзсан байна. Хэдий тийм боловч энэхүү хэлэлцээрийн талаар олон нийтэд мэдээлээгүй ажээ.



САНАЛ БОЛГОХ