"Split" кино 40.2 сая ам.долларын орлогоор "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

Мэдээ

Сүнс хардаг хүүгийн тухай өгүүлдэг “The Sixth Sense” киноны найруулагчийн бүтээсэн сэтгэхүйн триллер төрлийн "Split" кино нээлтээ хийсэн долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Харин Вин Дизелийн XXX цувралын дараагийн анги "The Return Xander Cage" кино жагсаалтыг удаалсан байна. Энэтхэгийн кино найруулагч Найт Шьямаланий найруулсан “Blumhouse” кино студийн бүтээл “Split” кино АНУ, Канадын кино театруудаас нийт 40.2 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore”-оос мэдээллээ. Харин “McDonald's”-ийн Рай Крокийн бодит түүхээс сэдэвлэсэн “The Founder” кино 3.8 сая ам.долларын орлоготойгоор “Box Office”-ийн есдүгээрт бичигдсэн байна.

Найруулагч Найт Шьямалан нь "Split" киног найруулаад зогсохгүй зохиолыг нь бичиж, киногоо өөрөө санхүүжүүлсэн аж. Тэрбээр 2015 оны "The Visit" бүтээлээ ч мөн өөрөө санхүүжүүлж байсан байна. Найт Шьямаланы хамгийн алдартай бүтээл нь 1999 онд найруулсан "The Sixth Sense" кино бөгөөд тэрбээр олны дунд энэ киногоороо хамгийн их алдаршжээ.


“Box Office”-ийн жагсаалт:

1. Split – 40.2 сая ам.доллар

2. xXx: Return of Xander Cage – 20 сая ам.доллар

3. Hidden Figures – 16.3 сая ам.доллар

4. Sing – 9 сая ам.доллар

5. La La Land – 8.4 сая ам.доллар

6. Rogue One: A Star Wars Story –7 сая ам.доллар

7. Monster Trucks – 7 сая ам.доллар

8. Patriots Day – 6 сая ам.доллар

9. The Founder – 3.8 сая ам.доллар

10. Sleepless – 3.7 сая ам.доллар



САНАЛ БОЛГОХ