Олон улсын бондын индексүүдэд БНХАУ-ын бондыг оруулан тооцдог болж магадгүй

Мэдээ

Олон улсын бондын индексүүдэд БНХАУ-ын бондыг оруулан тооцдог болж магадгүй байна. Хөрөнгийн менежментийн "Blackrock" компаниас мэдээлснээр энэхүү үйл ажиллагаа энэ жилээс эхлэн хэрэгжиж магадгүй байгаа юм. Ингэснээр "Bloomberg Barclays" индекс, "JPMorgan Chase"-ийн хөгжиж буй орнуудын бондын индекс болон "Citigroup"-ийн олон улсын бондын индекст БНХАУ-ын бондууд бүртгэлтэй болох юм. Энэ нь БНХАУ-д гадаад мөнгөн урсгалыг татах боломж олгоно гэж "Blackrock"-ийн шинжээчид дүгнэж байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын зүгээс олон улсын бондын индексүүдэд багтах гэж яарахгүй байгаа талаар тус улсын Үнэт цаасны хяналтын хорооноос мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ