Дональд Трамп: Миний тангараг өргөх ёслолыг 31 сая хүн үзсэн

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь тангараг өргөх ёслолыг 31 сая хүн телевизээр үзсэн талаар жиргэсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Барак Обамагийн дөрвөн жилийн өмнөх тангараг өргөх ёслолоос олон хүн Дональд Трампын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзсэн гэсэн үг ажээ. Хэдий тийм боловч Барак Обамагийн найман жилийн өмнө анх Ерөнхийлөгч болж байх үеийн ёслолоос үзэгчдийн тоогоороо давж чадаагүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер тангараг өргөх ёслолыг телевизээр болон биечлэн үзсэн хүмүүсийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн боловч ямар нэг тодорхой тоо баримт дурдаагүй байна. Найман жилийн өмнө Барак Обама тангарагийн ёслолд үг хэлэхдээ "Дэлхий нийтийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг бэхжүүлэх"-ийг онцолж байсан бол Дональд Трамп "АНУ-ын эрх ашгийг бүхнээс өмнө тавина" хэмээн онцолжээ.



САНАЛ БОЛГОХ