Утаанаас хамгаалахад тохиромжтой маскууд

Зөвлөгөө

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд та ямар маск зүүх ёстойгоо мэдэхгүй байна уу. Тэгвэл Монголд зарж байгаа нарийн ширхэглэгт PM2.5, PM10 тоосонцороос хамгаалах маскуудыг танилцуулъя.

Манайхны өргөн хэрэглэж байгаа маск бол Европ стандартын дагуу үйлдвэрлэсэн ЗМ маск. Дотроо шүүлтүүрээсээ хамаарч, FFP1, FFP2, FFP3 гэсэн гурван төрөлтэй бөгөөд үнийн хувьд 2000-15000 төгрөг байдаг. FFP1 нь 80, FFP2 94, FFP3 нь 99.97 хувь агаарыг шүүнэ. Мэргэжилтнүүд энэхүү маскыг долоо хоногоос илүү зүүхгүй байхыг зөвлөж байна. Дараагийн танилцуулах маск бол Монгол маск-МЦЖ. Энэ нь FFP1 төрлийнх бөгөөд 1500 төгрөгийн үнэтэй. Мөн л долоо хоногийн үйлчилгээтэй юм байна.

Тэгвэл АНУ-ын стандартад нийцсэн маскуудыг ч манайд худалдаж байна. Арай урт хугацаанд хэрэглэхэд тохиромжтой N99 стандартын Vog Mask-ыг нарийн шүүлтүүртэй тусгай материалаар хийжээ. Зүүхэд эвтэйхэн, угаасан ч шүүлтүүрийн чанарт нөлөөхгүй төдийгүй хамгийн нарийн PM2.5 ширхэглэгт тоосонцорыг шүүдэг энэ маск 69000 төгрөгийн үнэтэй. Delta plus маскны хувьд FFP1 1650, FFP2 1800 төгрөг бол европ стандартын Respro маскыг 1-2 сар хэрэглэхэд тохиромжтой. Маскууд дундаа хамгийн үнэтэй бөгөөд шүүлтүүрээсээ хамаараад 110-120 мянган төгрөгийн үнэтэй. Энэхүү маск нь спортоор хичээллэдэг хүмүүст тохиромжтой юм байна.

САНАЛ БОЛГОХ