"Apple" компани хиймэл оюун ухааны алгоритм дээр суурилсан бүтээгдэхүүнээ танилцуулав

Технологийн цаг

“Apple” компани өөрсдийнх нь ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааных нь орлогыг хаах гэж байна. Тус компани программ хангамж хөгжүүлэгчдэд зориулсан “WWDC 2016” чуулганы үеэр хиймэл оюун ухааны алгоритм дээр суурилсан шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. Энэ нь “iPhone”, “iPad”, “Mac” ширээний болон зөөврийн компьютерууд, “iMessage” үйлчилгээнд хамаарах юм байна. Мөн “Google”-ийн толгой компани гэгдэх “Alphabet” энэ сард хиймэл оюуны ухааны алгоритмд суурилсан, хүний бичихээр зэхэж байгаа үгсийг өмнөх бичсэн үгсээс нь урьдчилан таах шинэ бүтээгдэхүүний үйлчилгээг танилцуулаад байна. Харин “Apple” компани энэхүү үйлчилгээний өөрийн гэсэн хувилбарыг танилцуулж байгаа нь хэрэглэгчид "Google"-ийн үйлчилгээг илүү ашиглахаас урьдчилан сэргийлсэн үйлдэл болж байна. Түүнчлэн “WWDC 2016” уулзалтын үеэр танилцуулсан “Google”-ийн “Gboard” кэйборд нь “iPhone”-д тусгайлан бүтээсэн үйлчилгээ байсан бол зургийн цуглуулгаа цэгцлэхэд хялбар болгож өгсөн "Photos" апп нь "iOS" болон "Android"-ийн үйлдлийн системд ажиллах ажээ.

Г.Ану

Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com

sodgerel.kh@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ