Соло амтлагчинд дургүй
Сүүлийн үед бүсгүйчүүд туранхай байхаас илүүтэй гуалиг, галбирлаг байхыг эрхэмлэх болжээ. Мөн хоолны дэглэм барьж, богино хугацаанд огцом турахаас аль болох татгалзаж эхлэв. Баруунд ч хэт туранхай бүсгүйчүүдийн оронд Бразил маягийн бие чиг хандлагыг тодорхойлж байна. “Калифорниа” фитнессийн багш хоолны дэглэм барих нь резинэн бөмбөгийг газарт шидэхтэй адилхан. Огцом доошлоод хоёр дахин өндөрт гардаг шүү дээ” хэмээсэн юм.
Хөдөлгөөний багш нар турах, галбиржих үйл явцыг мөсөн уултай зүйрлэдэг. 30 хувь нь дасгал хөдөлгөөн буюу ил харагдах өчүүхэн хэсэг. Харин хооллолт 70 хувь буюу усан доор байх том хэсэг. Тиймээс бид урам зориг авах үүднээс алдартай бүсгүйчүүдийг хэрхэн хооллодгийг сонирхуулж байна. Энэ удаад “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго буюу Сологийн хөргөгчийг “уудалсан” юм.
-Соло өдөрт хэдэн удаа хооллодог вэ?
-Өглөө, өдөр гээд өдөрт хоёр удаа хоол иддэг.
-Бид таны хөргөгчийг онгойлгоод маш их гайхахаар зүйл бий юу?
-Байхгүй дээ. Миний хөргөгчинд ердөө сонгино, сармис, давс тэргүүтэй амтлагч л байдаг даа.
-Амттанд дуртай юу. Хэзээ ч татгалзаж чадахгүй нэг амттанаа нэрлээч? -Жимсэнд маш дуртай. Харин бялуу, шоколад гэсэн чихэрлэг хүнс огт иддэггүй.
-Хэрэв би танай гэрт нэг оройг өнгөрүүлэхээр болбол та ямар хоол хийж өгөх вэ?
-Ямар хоол идмээр байгааг нь эхлээд асууна даа. Бүх төрлийн л хоол хийж чадна.
-Сологийн цуйван хийх тусгай жор гэж байдаг уу?
-Байхгүй. Гэхдээ элдэв амтлагч хийх дургүй.
-Эрүүл биш гэдгийг нь мэдсэн ч идэх дуртай амны зугаа (snack) юу вэ?
-Төрөл төрлийн бяслаганд их дуртай. Гэхдээ идэж болохгүй хүнсний тоонд бас орохгүй байх. Ямартай ч хэтрүүлж хэрэглэдэггүй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй