ЭЗХАХБ: Том компаниуд жижиг компанийг авч байгаа нь инновацийг саатуулж байна
Ихээхэн хэмжээний хөрөнгөтэй, үндэстэн дамнасан технологийн компаниуд жижиг компаниудыг худалдан авч байгаа нь инновацийг дэмжих бус харин унтрааж байна гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллагын гаргасан тайланд “Facebook” компани 2014 онд онлайн мессенжерийн “WhatsApp”-ийг худалдан авсныг онцгойлон, энэ чиг хандлагын жишээ болгон дурдсан байна. Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр “Microsoft” корпораци “LinkedIn”-ийг 26.2 тэрбум ам.доллараар худалдан авч байгаагаа зарласан юм. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас гаргасан АНУ-ын төлвийн тайланд дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлтийг хойш татаж байгаа хүчин зүйлсийн нэгээр 2007-2009 оны хямралтай холбоотойгоор эхлүүлсэн санхүүгийн хатуу зохицуулалтыг нэрлэсэн байна. Хэдийгээр чанга бодлого нь санхүүгийн системийг илүү тогтвортой болгож байгаа боловч бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ буурсан нь шинэчлэлийг унтрааж байна гэж тус байгууллага үзжээ. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оноос хойш жил бүр дунджаар хоёр хувиар өссөн бөгөөд ирэх онд ч нам дор өсөлт хэвээр хадгалагдана гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас тооцоолжээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй