2016 онд 5411 хүн АНУ-ын иргэншлээс татгалзжээ

Мэдээ

Иргэншлээсээ татгалзсан америкчуудын тоо 2016 онд хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Тус улсын Засгийн газраас ирүүлсэн мэдээллээр нийт 5411 хүн АНУ-ын иргэншлээсээ татгалзсан нь өмнөх онтой харьцуулахад 26 хүртэлх хувиар өссөн дүн болжээ. Үүний шалтгааныг шинжээчид АНУ-ын татварын системтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, АНУ 2010 онд иргэдийн татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах зорилгоор "гадаадад данстай иргэдэд" зориулсан шинэ хууль баталсан юм.

Энэ хуулийн дагуу гаднын байгууллагууд америк иргэний нэр дээр данс нээсэн тохиолдолд дансны мэдээллийг АНУ-д заавал ирүүлэх ёстой, эс бөгөөс 30 хувийн татвар төлөх шаардлагатай болох ажээ. Энэ ч утгаараа гаднын банкнууд америкчуудад данс нээхээс зайлсхийж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулж иргэншлээсээ татгалзах америк иргэдийн тоо сүүлийн дөрвөн жилд түүхэн дээд хэмжээнд хүрч байгаа талаар шинжээчид онцоллоо.




САНАЛ БОЛГОХ