"Manchester United"-ийн орлого 157.9 сая фунт стерлингт хүрлээ

Спорт

Английн алдарт "Manchester United" клубийн 2016 оны сүүлийн гурван сарын орлого дээд амжилт тогтоолоо. Тус клубийн нийт орлого 157.9 сая фунт стерлингт хүрсэн нь жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

"Premier League"-ийг дамжуулах шинэ телевизийн гэрээ хэрэгжиж эхэлснээр шууд дамжуулалтын орлого нь 2016 оны сүүлийн гурван сард 40.8 хувиар өссөн бол тоглолттой өдрийн орлого нь 27 хувиар өсжээ.Харин зар сурталчилгааны орлогод төдийлөн өөрчлөлт гаралгүй 66.8 сая фунт стерлингт хүрсэн байна.Өнгөрсөн онд "Manchester United" клуб "Adidas"-тай өмсгөлийн шинэ гэрээ байгуулсан нь томоохон дэмжлэг үзүүлжээ. Харин тус клубийн зүгээс 2017 оны орлого нь 540 сая фунт стерлингт хүрнэ гэсэн хүлээлттэй байна.




САНАЛ БОЛГОХ