2017 оныг үр бүтээлтэй болгох нь
Цахим сургалтууд эрчээ авч байна
Шинэ он залуу байгаа тул шинэ зорилго, зорилт тавьж, өөрийгөө сорих цаг хугацаа хангалттай байна. Хоёрдугаар сар дунд үедээ орчихсон гэж та санаа бүү зов. Чин сэтгэлээсээ хүсвэл боломжгүй зүйл үгүй шүү дээ. Харин бид танд дэмжлэг болох үүднээс дараах цахим сургалт, дугуйлангуудыг санал болгож байна. Дашрамд сонирхуулахад, эдгээр нь ердөө 10 ам.долларын төлбөртэй. Итгэмээргүй байгаа биз. Код бичих, хурдан унших, зураг авах чадвараа сайжруулах, өөртөө итгэлтэй ярих гээд сонголт танд олон бий. “Udemy” сайтаас олж болох доорх сургалтуудын үндсэн үнэ нь 100-200 ам.доллар бөгөөд хямдрал эдлэхийн тулд “FOCUSFEB” гэсэн кодыг ашиглаарай.
БИЗНЕСИЙН МАГИСТРЫГ НЭГ КУРСЭЭР
Goldman Sachs-т ажиллаж байсан нэгэн хүн их сургуулийнхаа бүх хичээлийг “Бизнесийн магистр бүхэлдээ” гэх нэг удаагийн сургалтад багтаажээ. Үүгээр суралцагчид макро болон микро эдийн засаг, компанийн үнэ цэнэ, хөрөнгө оруулалтын банк болон менежментийн зөвлөх компани хэрхэн ажилладгийг сурах боломжтой. Крис Харун багш хүнтэй харилцах, мэргэжлийн танилцуулга тавихын чухлыг сурагчдадаа заадаг.
ВЕБ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЦОГЦ ДАМЖАА 2.0
Бие дааж вебсайт, гар утасны аппликейшн хөгжүүлэх гэж байгаа хүмүүс гараагаа эндээс эхлэх хэрэгтэй. Udemy дээр бүх дамжаанаас таван одоор үнэлэгдсэн тус курс зургаан долоо хоногийн дотор танд хангалттай мэдлэг, мэдээлэл олгох болно.
МЭДРЭМЖТЭЙ БИЧИХ НЬ
Бичнэ гэдэг бол аль ч салбарт шаардагддаг үндсэн чадвар. Энэхүү цахим сургалтаар танд алдартай зохиолчдын ашигладаг арга заль болон утга санаагаа уран яруу, ойлгомжтой гаргахыг сурах болно.
EXCEL-ИЙН МАСТЕР БОЛЦГООЁ
Компьютерийн хамгийн хүчирхэг программуудын нэг бол яахын аргагүй Excel билээ. Эзэмшиж чадвал шүү дээ. Энэхүү сургалт Excel-ийн талаар суурь мэдлэгтэй ахисан түвшний чадвар олгох зориулалттай. VBA ашиглах, Excel-ийн кодчлох хэл зэргийг сурснаар бие даан Макро хийж чаддаг болох юм.
ӨӨРИЙН БРЕНДИЙГ БҮТЭЭХ
Олон нийтийн сүлжээ сайтад өөрийнхөө брэндийг бүтээх нь аль ч салбарт чухал болсон цаг. Үүнийг амжилттай хийж чадвал карьер тань огцом дээшлэх боломжтойг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Гурван ч ном нь Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн сургагч, медиа компанийн ерөнхийлөгч Гэри Вайнерчукийн сургалтыг 10 ам.доллараар авна гэдэг бол алдаж болохгүй алтан боломж билээ.
IOS ДЭЭР АППЛИКЕЙШН БҮТЭЭЦГЭЭЕ
Харахад энгийн хэрнээ дэлхийд алдартай болж, олон сая долларын ашиг олсон аппликейшнуудыг хараад “Би яагаад чадахгүй гэж” хэмээн та бодож байсан уу. Тийм бол та энэхүү курсийг сонирхоод үзээрэй. Та кодчиллын талаар ойлголтгүй байсан ч iOS 10-т түшиглэсэн апп бүтээж сурах болно. 200 лекц багтсан 20 цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдсанаар та дараагийн Candy Crush-ийг бүтээх ч юм билүү.
ХУРДАН УНШИЖ СУРАХ НЬ
Энэхүү анги таны унших чадвар болон ой тогтоолтыг сайжруулах болно. Ингэснээр хүний сэтгэн бодох чадвар нэмэгдэж, үр дүнтэй ажиллахад тус болдог.
ЗУРГИЙН МАСТЕРЫН АНГИ
Зураг авах хоббигоо ажлын хажуугаар мөнгө олох арга болгох боломж танд бий. Үүний тулд та энэхүү урлагийг амилуулах тусгай техник, янзлах, авах зэргийг сурах хэрэгтэй. Энэхүү цахим сургалт бүх түвшний зурагчинд зориулагдсан бөгөөд гар тохируулгын горим дээр ч мастер шиг зураг авдаг болох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй юм.
PYTHON ПРОГРАММЧЛАЛЫН ГАРЫН АВЛАГА
Python бол Javascript шиг код бичих программ. Гэхдээ өгүүлбэр зүй болон гүйцэтгэл нь ялгаатай. Python-ийг хүмүүс кодын хялбар хэлтэй гэдгээр нь сайн мэднэ. Учир нь өгүүлбэр зүйд хэт их ач холбогдол өгдөггүй. Үгийн хаалт, эсвэл хэдэн тэмдэг алдлаа гээд программд тань нэг их өөрчлөлт, алдаа гарахгүй гэсэн үг. Энэхүү сургалт танд Python-ий анхны мэдэгдэхүүнийг олгож, бичсэн кодоо шууд аппликейшнд ашиглах боломжтой болгоно.
JAVASCRIPT-ИЙГ НЯГТЛАХУЙ
Энэ сургалт Javascript-ийн талаар суурь ойлголттой хүмүүст илүү ахисан түвшний код бичих чадвар суулгах зорилготой. Арга, залийг нь мэдэж, код дундах алдааг амархан олж, jQuery, Underscore зэргийн суурь бүтцийг ойлговол таны ажил хавьгүй хялбар болно шүү дээ.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭН ДЭХ МАРКЕТИНГ
Та бизнес эрхлэгч бол олон нийтийн сүлжээ сайтад ч өөрийн гэсэн байр суурьтай байхгүй бол бизнес урагшлахад бэрх болсон цагт бид амьдарч байна. Үүнд хэрэглэгчдийн хамрах хүрээгээ тэлж, бүтээгдэхүүнээ танилцуулах нь нэн чухал болохыг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Уг сургалт олон нийтийн сүлжээний талаар хувийн мэдээллээ оруулахаас арай дээр мэдлэгтэй хүмүүсийг сонгон авч компанийн хуудсаа сонирхолтой хөтлөх арга, зальд сургах аж.
PHOTOSHOP-ИЙН “МАСТЕРЛАХ” НЬ
Өөрийн гэсэн веб хуудастай байна гэдэг амаргүй ажил. Түүний хажуугаар өнгө төрх сайтай, мэргэжлийн түвшний харагдуулах бүр ч хэцүү. Тэгвэл энэхүү сургалт веб хуудас нээж байгаа, эсвэл энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст график, хэв маяг, хэвлэлтэд бэлтгэх талаар зааж өгөх болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй