"Валентины өдөр"-ийн тансаг үдэш ямар үнэтэй вэ
"Bloomy Days" компаниас "Валентины өдөр"-ийн зардал дэлхийн томоохон хотуудад ямар байгааг судалсан байна. Жагсаалтаас харахад Чехийн нийслэл Прага хот "Валентины өдөр"-ийн хамгийн бага зардалтай хотоор шалгарчээ. Өөрөөр хэлбэл Прагад "Валентины өдөр"-ийг тансаг байдлаар өнгөрүүлэхэд ойролцоогоор 380 фунт стерлинг төлөх юм байна. Үүнд сарнай цэцгийн баглаа, хосоороо спа-д зочлох эрх, оройн хоол, кино үзвэр болон тансаг зэрэглэлийн зочид буудалд хонох үйлчилгээ багтжээ.
Харин энэ бүх үйлчилгээ хамгийн үнэтэй байгаа хот бол АНУ-ын Лос Анжелес юм. Дээр дурдсан үйлчилгээний багц Лос Анжелест дунджаар 1100 фунт стерлингийн өртөгтэй байсан байна. Үүнээс гадна “Хайрын хот” гэгдэх Парист "Валентины өдөр"-ийн тансаг үдэш 570 фунт стерлинг буюу ойролцоогоор 710 ам.долларын үнэтэй байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй