Хөлбөмбөгийн дүрэм хэрхэн өөрчлөгдөж байв

Спорт

1891 онд 11 метрийн торгуулийн цохилтыг санаачилжээ

Одоогоос 150 гаруй жилийн өмнө буюу 1863 оны арванхоёрдугаар сарын 7-нд Английн хөлбөмбөгийн холбоо, Кембрижийн их сургуультай хамтран хөлбөмбөгийн анхны дүрмийг зохиожээ. Харин орчин үеийн хөлбөмбөгийн тэмцээн уралдаан Хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл (IFAB)-ийн баталсан дүрмийн дагуу явагддаг аж. Ингээд дэлхийн №1 спортын дүрэм он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг сонирхуулъя.

1871-Хаалгач зөвхөн зөвшөөрөгдсөн тодорхой зай талбайд гараараа тоглодог болжээ. Өмнө нь хаалгач талбайн аль ч хэсэгт бөмбөгийг барьж болдог байв. 1872-Булангийн цохилтыг санаачилжээ.
1874-Илэрхий бүдүүлэг алдаа гаргасан тоглогчийг талбайгаас хөөх дүрэм гарав. Түүнээс гадна байр солихын өмнө 15 минут амардаг болжээ.
1875-Хоёрхон шонгоос бүрддэг байсан хаалганд хөндлөвч мод нэмэх санаачилга гарсан нь удалгүй ажил хэрэг болжээ. Энэ цагаас тайлбарлагч нарын үгсийн санд “хөндлөвч” хэмээх үг нэмэгдсэн юм.
1877-Тоглолтын цагийг 90 минут болгосон нь өдгөө ч мөрдөгдсөөр байна. 1883-Талбайгаас гарсан бөмбөгийг хөлөөрөө тоглолтод оруулдаг байсан бол толгой дээрээсээ хоёр гараараа оруулдаг болов.
1891-Торгуулийн талбайд алдаа гаргавал эсрэг багт нь 12 ярд буюу 10.97 м-ээс цохилт гүйцэтгэх эрх олгодог болгов. Түүнээс гадна индэр дээрээс тоглолтыг шүүдэг байсан ерөнхий шүүгч талбай дээр ажиллах болж, түүнд туслуулахаар шугамын шүүгчийн орон тоог бий болгов.
1924-Булангийн цохилтоос хаалганд шууд оруулсан гоолыг тооцдоггүй байсан дүрмийг хүчингүй болгосон.
1925-Отон тоглолтын дүрмийг мөрдөж эхэллээ.
1929-Хаалгач шүгэл дуугарангуут 11 метрийн цохилт гүйцэтгэх тоглогчийн зүг ухасхийдэг үзэгдлийг арилгахын тулд зөвхөн хаалганы нүүрний шугамын дагуу хөдөлгөөн хийдэг болгов.
1939-Хөлбөмбөгчид цамцан дээрээ заавал дугаар хаддаг болжээ. 1958-Талбай дээр гэмтсэн тоглогчийг сэлгэхийг зөвшөөрөв.
1970-Мексикт болсон ДАШТ-ий үеэр бохир тоглосон тоглогчдыг үйлдлээс нь шалтгаалан улаан, шар хуудсаар торгох аргыг санаачилжээ. Мексик- ЗХУ-ын тоглолтын үеэр Евгений Ловчев анхны шар хуудсын эзэн болсон байна. 1990-Отон тоглолтын дүрэм улам боловсронгуй болов. Өмнө нь хаалгач, хамгаалагч хоёрын өөдөөс гурав ба түүнээс олон довтлогч гарахыг хориглодог байсан бол энэ удаа шугам харгалзах болжээ.
1991-Аль ч тоглолтод дөрвөн шүүгчийг бэлэн байлгаж, талбайн шүүгч гэмтсэн тохиолдолд сэлгэдэг боллоо.
1992-Хаалгач өөрийн талын тоглогчийн дамжуулсан бөмбөгийг барихыг хориглов.
1994 -Телевизийнхний хүсэлтээр FIFA сэлгээний т о г л о г ч и д б о л о н дасгалжуулагчдын байрлах бүсийг шугам татаж, шүүгчдийг тод өнгийн өмсгөлтэй болгожээ.
1995-Нэг тоглолтод гурваас ихгүй сэлгээ хийдэг болжээ.
2002-Хаалгач өөрийн бүсэд бөмбөгийг зургаан секундээс илүү барихыг хориглов.
САНАЛ БОЛГОХ