Хүн амын амьжиргааны доод түвшнийг нийслэлд 185 мянга 300 төгрөг байхаар тогтоов

Мэдээ

Үндэсний Статистикийн Хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж, хоёрдугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлжээ. 2017 онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 мянга 500, хангайн бүсэд 173 мянга 500, төвийн бүсэд 166 мянга 200, зүүн бүсэд 165 мянга 700, Улаанбаатар хотод 185 мянга 300 төгрөг байх юм байна. Шинэчилсэн түвшнийг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ. Хуульд зааснаар “Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг байна.

Хэрэглээний доод хэмжээ нь хүний эн тэргүүний, зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо хэмжээ ажээ. Хүн амын амьжиргааны доод түвшнийг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг.




САНАЛ БОЛГОХ