Дональд Трамп АНУ-ын жижиглэн худалдааны компанийн удирдлагуудтай уулзлаа

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Target", "Best Buy", "Gap" зэрэг АНУ-ын жижиглэн худалдааны компанийн удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр Дональд Трамп цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй татварын шинэчлэлийнхээ талаар тайлбар өгчээ. Харин тэрбээр импортын бараа, бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүнээс өмнө Дональд Трамп АНУ дахь үйлдвэрийн салбарын ажлын байрыг хамгаалахын тулд гаалийн татвар ногдуулах талаар мэдэгдээд байсан юм. Хэдий тийм боловч ийнхүү татвар ногдуулснаар бараа, бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт өндөр үнэтэй хүрнэ гэж жижиглэн худалдааны компаниудын төлөөлөл анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид зохицуулалтуудыг их хэмжээгээр бууруулах болно. Учир нь та бүхэн маш том эрх зүйн зохицуулалтын асуудалтай байгаа, тиймээс илүү их ажлын байр бий болгохыг хүсэж байгаа учраас бид үүнд анхаарал хандуулж байна. Манай улсын эрх зүйн орчин хэтэрхий чанга байгаа учраас түүнээс үүдэх зардал жилд хоёр их наяд ам.доллар байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс бид татварыг бууруулах арга хэмжээ авах болно. Зохицуулалтуудын тоог зохих хэмжээнд хүртэл бууруулснаар татварын дүрэм журам маш энгийн болно гэж бодож байна" гэж мэдэгдсэн байна.




САНАЛ БОЛГОХ