“Toyota Motor" компани БНХАУ-д ганцхан ширхэг "Prius" борлуулжээ

Тээвэр

“Toyota Motor" корпораци өнгөрсөн оны 12 дугаар сард БНХАУ-д ердөө ганцхан ширхэг "Prius" автомашин худалдсан бол 2016 онд 76 ширхэг "Prius" автомашиныг тус улсын зах зээлд борлуулсан байна. Харин 2015 онд "Toyota Motor" 700 гаруй "Prius" автомашиныг БНХАУ-д борлуулж байжээ. "БНХАУ-ын худалдан авагчид тус автомашины хэлбэр, загварт төдийлөн таатай ханддаггүй" гэж Хонгконг дахь “Bloomberg”-ийн авто зах зээлийн салбарын ахлах шинжээч Стив Мэн мэдэгдлээ. Мөн тэрбээр "Prius" загварын автомашин нь БНХАУ-ын хэрэглэгчдийн хэрэглээний ангилалд багтдаггүй төдийгүй хэрэглэгчид "Toyota Motor"-ийн "Corolla", "Camry" загварын автомашиныг илүүд үздэг талаар нэмж хэлжээ. "Toyota Motor" корпораци өнгөрсөн онд 47 мянган ширхэг "Corolla", "Camry" загварын автомашиныг БНХАУ-ын зах зээлд борлуулсан нь тус улсын хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалтын 65 хувийг бүрдүүлсэн байна.

2016 онд тус компани БНХАУ-д байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт нийт 71 мянга 676 автомашин борлуулсан нь 2015 оныхоос найм дахин өссөн үзүүлэлт болжээ. Тус улсын хэрэглэгчид седан загвараас илүүтэй SUV загварын автомашинуудыг сонирхох нь нэмэгдсэнээр "Prius"-ийн борлуулалтад сайнаар нөлөөлөөгүй байна.



САНАЛ БОЛГОХ