"Range Rover"-ийн 1970-аад оны загваруудыг дахин үйлдвэрлэнэ

Тээвэр

Лхагва гарагт "Land Rover" компани "Range Rover Reborn" нэртэй цувралынхаа анхны загварыг танилцуулсан байна. "Range Rover Reborn" цувралын хамгийн гол онцлог нь хуучны загваруудаа сэргээн гаргаж байгаа юм. Энэхүү цувралын салхийг хагалж 1978 оны "Range Rover" загварыг дахин үйлдвэрлэн танилцуулсан байна. Харин цувралын хүрээнд 1970-аад онд зах зээлд гарч байсан "Range Rover"-ийн 10 загварыг дахин үйлдвэрлэхээр болжээ.

Дашрамд дурдахад, сүүлийн таван жилд хуучны загварын "Range Rover"-ийн үнэ 67 хувиар өссөн байна. Ийнхүү үнэ хүрч байгаа учраас 1970-аад оны загварыг дахин үйлдвэрлэх нь ухаалаг алхам болно гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна.



САНАЛ БОЛГОХ