Barrick Gold: 2017 онд гарцаа нэмэгдүүлнэ

Түүхий эд

Дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Barrick Gold" компани энэ онд гарцаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. 2016 оны эцсийн байдлаар 5.52 сая унц алт үйлдвэрлэж байсан тус компани гарцын хэмжээгээ энэ онд 5.9 сая унцад хүргэнэ гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна ногдол ашгийн хэмжээгээ ч нэмэгдүүлэхээ онцолжээ. Хэдий тийм боловч 2019 он гэхэд үйлдвэрлэл 4.5-5.1 сая унц болтлоо буурах төлөвтэй байгаа гэж "Barrick Gold" компани мэдэгдсэн байна. Учир нь тус компани тоо хэмжээнээс илүү үнэ цэнэд анхааран ажиллана гэж онцолсон байна.

Харин өрсөлдөгч "Goldcorp" болон "Agnico Eagle Mines" компаниуд ирэх таван жилд гарцаа 20 хувь хүртэл өсгөх зорилготой байгаагаа мэдээлжээ.




САНАЛ БОЛГОХ