Их хотын соёл
XX зууны сүүлч үеэс хүн ам төвлөрсөн хотуудад эспрессо голдуу уудаг байжээ
Том шилэн цонхтой, тохилог, дулаан орчинтой кофе шопууд хотын өнгө үзэмжийг нэмэх болжээ. Зарим нь өглөөний нартай уралдан үүд хаалгаа нээж, шөнө хүртэл үйлчилгээ үзүүлж байна. Цонхны цаанаас харвал, хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютеруудыг дэлгэж, халуун кофе ууж суугаа хүн олон. Үе, үеийн, нийгмийн төрөл бүрийн статустай хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан зүйл бол кофе. Кофены соёл манайд сүүлийн 10 орчим жилд идэвхтэй хөгжиж байна. 2009 онд Америкийн Калифорнийн “Coffee Bean and Tea Leaf” сүр дуулиантайгаар нээж байсан бол өдгөө гурван ч салбартай болжээ. Үүний дараагаар Италийн “Caffe Ti-amo”, Солонгосын “Cafe Bene” тэргүүтэй олон улсын топ брэндүүд ч нээгдэж, хэд хэдэн салбартай үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Ажил эрхлэгчдийн хувьд өглөөг сонин, кофетой угтах нь нэг ёсны заншил мэт болжээ. “Өглөө сэрээд кофе уухгүй л бол өдөр эхэлдэггүй” гэж тэд ярьдаг. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бид кофены соёлыг энэ хүртэл дэлгэрүүлж, хэзээнээсээ л кофе уудаг байсан юм шиг дассан гэхэд болно. Энэ нь магадгүй нийгмийн хөгжлийг дагаад их хотын хэв маяг, ажил хэрэгч амьдралын хэмнэлд хүмүүс дассантай холбоотой болов уу. Кофе шопт цайны цагаараа сууж, ажил хэргийн яриа өрнүүлэх, диплом, бие даалтаа хийх, ном уншиж алжаалаа тайлах гээд олон зүйл амжуулж болно. Иймдээ ч орчин үеийн кофе шопыг утасгүй интернэтийн сүлжээгүйгээр төсөөлөхөд бэрх.
Өнгөрсөн хавраас кофе, сонин, сендвич авах боломжтой мухлагийн үйлчилгээ Улаанбаатар хотод бий болсон. Их хотын түгжрэлд кофе авахаар хаа íýã ãàçðûã зориход хүнд. Харин drive-through буюу машинаасаа буулгүйгээр төлбөрөө хийж, бараагаа авах боломжтой цонхны үйлчилгээ манайд төдийлэн элбэг байдаггүй. Тиймээс ажилдаа явах замдаа, машинаасаа буулгүйгээр шинэ сонин, кофе авах бол их хотын дараагийн хэрэгцээ байсан гэж болохоор. Drive-through бол барууны кинонуудаас бидний харж дассан амьдралын хэв маяг. Гэхдээ тэднийг дуурайхдаа биш, харин ажил хэрэгч хүмүүсийн хэв маягт нийцүүлэн их хотын шинэ соёл газар авч байгаа нь энэ юм.
XX зууны сүүлч үеэс хүн ам төвлөрсөн хотуудад эспрессо голдуу уудаг байжээ. Харин кофены соёл, кофе уух газрын үүсэл тэртээ XIV зуунаас эхтэй. Баруун Европ болон Газар дундын тэнгисийн Зүүн орчим, тэр дундаа Туркэд кофены байшин нь нийтийн цугладаг, урлаг, оюун ухааны төвтэй төстэй газар байсан. Өдгөө жуулчдын очих дуртай Парисын Хоёр баримал буюу Les Deux Magots-д тэртээд гүн ухаантан, сэхээтэн Жан Пол Сартр, Симона Де Бовуар байнга очдог байсан аж. XVII, XVIII зуунд Лондоны кофены байшингуудад урлагийнхан, зохиолчид, нийгмийн элит гаралтнууд цугладаг байв. Мөн тэр үед улс төр, худалдаа наймааны үйл ажиллагаа явуулах цэг нь байлаа. Улс төрийн шалтгаанаар Меккад кофе шопуудыг XVI зуунд хаасан түүхтэй. Одоогийн кофе шопуудад нийтлэг ажиглагддаг хөнгөн зууш, дулаан уур амьсгал бүрдүүлсэн орчин, нээлттэй микрафон зэрэг цуглаан зохион байгуулах нь эрт үеэс эхтэй.
Кофе шопт цайны цагаараа сууж, ажил хэргийн яриа өрнүүлэх, диплом, бие даалтаа хийх, ном уншиж алжаалаа тайлах гээд олон зүйл амжуулж болно.
АНУ бол кофены хамгийн том зах зээлтэй орон. Үүний дараагаар Герман, Япон, Канад, Австрали, Швед, Шинэ Зеланд зэрэг орон орно. Гэвч орон бүрт кофе уух соёр харилцан адилгүй. Тухайлбал, олон улсад алдартай Starbucks сүлжээ Австралид ашиг олдоггүй.
Зах зээлээр тэргүүлдэг ч хэрэглээгээр Финланд нэгдүгээрт бичигддэг гэхээр хачирхалтай. Тэндхийн нэг иргэн жилд 12 кг кофе уудаг ажээ.
Хойд Европт кофены үдэшлэг болдог. Энэ үеэр үдэшлэгийн эзэн ирсэн зочдыг кофе, бялуу, жигнэмэгээр дайлдаг байна. Герман, Голланд, Австри зэрэг оронд өдрийн болон оройн хоолны дараа байнга өтгөн хар кофе уудаг. Мөн зоогийн болон уушийн газруудад үйлчлүүлж байгаа хүмүүсийг хар кофегоор дайлдаг юм байна.
Бизнес, худалдааны салбарынхан хөнгөн зууш идэж, сул зогсолт хийх цагаа шведүүд кофены завсарлага хэмээдэг. Үүнийг XIX зууны Норвеги цагаачдын эхнэрүүд санаачлан Висконсины Стоутон хотод хэрэгжүүлж эхэлжээ. Одоо тус хотынхон жил бүр Стоутоны кофены завсарлагын фестивалийг тэмдэглэдэг. Энэ нь ажлын цаг эхэлснээс хойш гурван цагийн дараа байх бөгөөд 10-20 минут үргэлжилнэ. АНУ-ын зан үйлийн сэтгэл судлаач Жон Б.Уатсон уг соёлыг Америкт дэлгэрүүлэхэд гол нөлөө үзүүлсэн юмсанж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй