БНХАУ бондын арилжаагаа нэмэгдүүлэв

Хөрөнгийн зах зээл

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ нэгдүгээр сараас хойших хамгийн их үнийн дүнтэй Засгийн газрын бонд гаргалаа. Тус улсын Засгийн газрын бондын эрэлт ч их байгаа аж. БНХАУ-ын Төв банк мөнгөний нийлүүлэлт болон бондын арилжаагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өнгөрсөн долоо хоногт 0.7 хувиар буурсан байна. Энэ нь мөн л нэгдүгээр сараас хойш ажиглагдаагүй бууралт боллоо. Үүнээс гадна дэлхийн томоохон улс орнуудын Засгийн газрын өр их хэмжээгээр нэмэгдэж, Герман, Япон, Швед зэрэг улсын Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 20 жилийн доод цэгтээ хүрээд байна. “China Guangfa Bank”-ийн мэдээлснээр дотоод болон гадаад зах зээлийн нөхцөл байдал бондын зах зээлийг дэмжиж байгааг онцоллоо. Тухайлбал БНХАУ-ын таван жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өдрийн эрэлт 983 сая юаньд хүрч, огцом өсөөд байна.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ