Германд цагийн ажил эрхлэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд

Мэдээ

Германд ээжүүдийн олонх нь бүтэн цагийн ажил эрхлэхээс илүүтэй хагас цагаар ажиллаж байна. “Feminist Economics” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажилд тусгаснаар ийнхүү хагас цагаар ажиллах нь ирээдүйд тушаал дэвших боломж хомс тул цаашлаад удирдах албан тушаалд эрэгтэйчүүдийн хэт давамгайлал үүсэх шалтгаан болж байна гэж дүгнэжээ. Түүнчлэн цалин бага тул бие даасан шийдвэр гаргах чадвар хязгаарлагдах аюултай гэж үзсэн байна.

Сүүлийн статистик мэдээллээр Германы нийт цагийн ажил эрхлэгчдийн 80 шахам хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ нь иргэдийн сэтгэхүйгээс гадна орчин нөхцөлтэй холбоотой аж. Тухайлбал, хэдийгээр хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх байгууллага олон байдаг ч дийлэнх нь үдээс хойш ажилладаггүй. Тиймээс хүүхдээ асрахын тулд эмэгтэйчүүд өглөөний буюу үдээс өмнөх цагаар л ажиллах боломж хайх нь олонтоо байдаг байна.




САНАЛ БОЛГОХ