Дональд Трампын хөвгүүд Дубайд гольфийн клуб нээлээ

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөвгүүд "Trump Organization"-ийн олон улсын гольфийн клубыг Дубайд нээсэн байна. Эрик болон Дональд Трамп Жуниор нар одоогоор "Trump Organization"-ийг удирдаж байгаа юм. Тус клубын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд олон тэрбумтан, бизнес эрхлэгчид оролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тангаргаа өргөснөөс хойш түүний хөвгүүд хилийн чанадад хамгийн том арга хэмжээнд оролцсон нь энэ удаагийн арга хэмжээ байлаа. "Damac Properties"-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, тэрбумтан Хуссейн Сажвани тус олон улсын гольфийн клубийг байгуулахад хамтран ажилласан байна.

Энэхүү гольфийн клуб нь томоохон орон сууцны барилга бүхий Дубай хотын захын "Damac Hills" хотхонд байрлах юм. Дубайн гольфийн клуб нь Арабын зах зээл дэх Дональд Трампын эзэмшлийн анхны амжилт олохуйц үл хөдлөх хөрөнгө болж байгаа юм. Учир нь тэрбээр олон жилийн турш Арабын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүч үзэхийг зорьж байсан нь ийнхүү биеллээ олжээ.




САНАЛ БОЛГОХ