Нар бүтэн хиртэхийг хамгийн олон хүн үзэх магадлалтай байна

Мэдээ

Энэ оны наймдугаар сард АНУ-д нар бүтэн хиртэх бөгөөд энэ нь хамгийн их хүн үзсэн байгалийн үзэгдэл болох өндөр магадлалтай байна. Орегон мужаас Өмнөд Каролина мужид оршин суудаг 12 сая гаруй хүн энэхүү үзэгдлийг үзэж сонирхох боломжтой ажээ. Мөн зөвхөн нар хиртэх үзэгдлийн гэрч болох гэсэн олон мянган жуулчин АНУ-ыг зорих магадлалтай байна. Нар бүтэн хиртэлт нь судалгаа хийх гайхалтай, онцгой нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнээс гадна нар хиртэлтийн үеэр АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан, их сургууль, одон орон судлах төвүүд болон корпорациудын тусламжтайгаар "Eclipse Mega Movie Project" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ төслийг мэргэжлийн гэрэл зурагчид санаачилсан ба иргэд ч мөн тусгай аппликэйшний тусламжтай үүнд хувь нэмрээ оруулах боломжтой аж. 2017 оны наймдугаар сарын 21-нд тохиох дээрх үзэгдэл нь АНУ-д 1918 оноос хойших анхны нар бүтэн хиртэх үзэгдэл болох юм.



САНАЛ БОЛГОХ