ОХУ түүхий газрын тосны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж эхэллээ
ОХУ түүхий газрын тосны нийлүүлэлтээрээ Саудын Арабыг гүйцэж, дэлхийд тэргүүлэгч улс боллоо. Өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ өдөрт 10.49 сая баррел түүхий газрын тос олборлосон нь 11 дүгээр сараас хойш өдөрт 29 мянган баррелаар буурсан үзүүлэлт болсон байна. Харин Саудын Арабын хувьд 11 дүгээр сард өдөрт 10.72 сая баррел түүхий газрын тос олборлосон бол 12 дугаар сард энэхүү үзүүлэлт буурч, өдөрт 10.46 сая баррелд хүрчээ. Ингэснээр ОХУ 2016 оны гуравдугаар сараас хойш анх удаа Саудын Арабыг түүхий газрын тосны нийлүүлэлтээр давсан байна. Саудын Араб болон ОПЕК-ийн бусад гишүүн орнууд өнгөрсөн оны 11 дүгээр сард сүүлийн зургаан сарын хугацаанд газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррелаар танах тохиролцоонд хүрчээ.
Үүнээс гадна ОПЕК-ийн гишүүн бус ОХУ зэрэг орнууд ч мөн газрын тосны олборлолтоо нэмэлтээр хязгаарлах амлалт өгөөд байсан юм. Үүнтэй холбоотойгоор 11 дүгээр сарын сүүлээс эхлэн түүхий газрын тосны үнэ 20 гаруй хувиар өссөн байна.
2003 оны тавдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд буюу өдөрт 8.26 сая баррелд хүрээд байсан Саудын Арабын түүхий газрын тосны экспорт өнгөрсөн 12 дугаар сард өдөрт найман сая баррел болтол буурсан гэж "Jodi"-оос мэдээлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй