СаудыАраб сэргээгдэх эрчим хүчний төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ
Саудын Араб газрын тосны хэрэглээгээ танах 50 тэрбум ам.доллар зарцуулах сэргээгдэх эрчим хүчний төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, 700 мегаваттын нар, салхины цахилгаан станц барих шаардлага хангахуйц компаниуд гуравдугаар сарын 20 хүртэл албан бичгээ ирүүлэх боломжтой аж. Харин сонгогдсон гүйцэтгэгчийг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд зарлана гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд даваа гарагт мэдэгджээ.
Мөн шаардлага хангасан гүйцэтгэгчид дөрөвдүгээр сарын 17-ноос долоодугаар сар хүртэл төслийн талаар саналаа ирүүлэх боломжтой юм. "Саудын Арабт сэргээгдэх эрчим хүчний урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн эрчим хүчний эх үүсвэрээ олон хувилбартай болгож байгаа явдал биш. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг түргэсгэх болно" гэж тус улсын Эрчим хүчний сайд Халид аль Фалих мэдэгджээ.
Түүнчлэн Саудын Араб 2023 он гэхэд 10 гигаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний тулд 30-50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж албаныхан мэдэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй