Transferwise: "Facebook"-ийн Messenger"-ийг ашиглан гүйлгээ хийх боломжтой болсон

Мэдээ

Олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгч "Transferwise" компани "Facebook"-ийн "Messenger" аппликэйшнийг ашиглан гадаад валютын гүйлгээ хийх боломжтой болсон талаар мэдээллээ. Лондонд төвтэй "Transferwise" компани автомат программ хангамжаар бүтээгдсэн хүний хэлийг ойлгох ботыг “Facebook”-ийн "Messenger"-т нэвтрүүлсэн байна. Энэхүү ботыг ашиглахад ямар нэгэн төлбөргүй ба “Transferwise”-аар дамжих олон улсын мөнгөн шилжүүлгийн зохицуулалтын үйл явцын талаар хэрэглэгчидтэй харилцах боломжтой юм. Үүнээс гадна хамгийн их анхаарал татаж буй гадаад валютын ханшийн хөдөлгөөний талаар хэрэглэгчдэд мэдээлэх аж.

Одоогийн байдлаар дээрх үйлчилгээ АНУ, Канад, Австрали, Их Британи болон Европын улсуудад төлбөр төлөхөд нээлттэй байгаа гэж тус компани мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч "Transferwise" компани цаашид 50 гаруй оронд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 600 орчим валютын шилжүүлгийг дэмждэг болно гэдгийг онцолжээ.




САНАЛ БОЛГОХ