Tesla: "Model 3" загвараа 2018 оны зунаас эхлэн үйлдвэрлэнэ

Мэдээ

"Tesla Motor" компани 2017 оны эхний хагаст 50 мянган автомашин нийлүүлж, "Model 3" загварын автомашинаа ирэх оны долоодугаар сараас эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 2016 оны санхүүгийн жилийн IV улиралд Калифорнид төвтэй тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 69 центээр буурсан нь шинжээчдийн таамгаас үл ялиг доогуур үзүүлэлт болжээ. "Tesla" компани 2016 оны IV улиралд 24 мянга гаруй автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх улирлаас бага зэрэг буурсан ч жилийн өмнөхөөс 77 хувиар өссөн байна. "Tesla” "Model 3" шинэ загвараа энэ оны IV улиралд долоо хоногт 5000 ширхгийг үйлдвэрлэх бол 2018 он гэхэд дээрх загвараас долоо хоногт 10 мянган ширхгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгджээ. “Tesla”-ийн хувьд өндөр үнэтэй "Model S" болон спорт тоноглолтой "Model X"-ийн нийлүүлэлт төлөвлөлтөд нь хүрээгүй байна.

Тухайлбал, тус компани өнгөрсөн оны IV улиралд 22 мянган автомашин, 2016 онд нийт 76 мянга гаруй автомашин пэдхийн зах зээлд нийлүүлсэн нь зорилтод нь хүрээгүй аж. Харин тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск "2018 онд 500 мянган автомашин үйлдвэрлэнэ" гэсэн амлалт өгчээ. Энэхүү зорилтод хүрэхэд "Model 3" шинэ загвар томоохон дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ