“Ремикон” компани 2016 онд 8.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллав
Барилгын салбарт бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг “Ремикон” компани 2016 онд 8.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 15.4 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Нийт борлуулалтын орлогын 67.9 хувийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт ногдож байгаа аж. “Ремикон” компани 2015 онд алдагдлын хэмжээг 560 сая төгрөг хүртэл бууруулаад байсан бол 2016 онд эргээд 54.8 хувиар өсөж, 868.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тус компанийн санхүүгийн зардал 1.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь зардлын бүтцэд хамгийн өндөр хувийг эзэлж гол жин дарж байгаа ажээ. “Ремикон”-ийн баланст тусгагдсан хөрөнгийн хэмжээ 21.3 тэрбум орчим төгрөг байгаа бол хувьцааны ханшаар тооцсон зах зээлийн үнэлгээ 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Хувьцааны ханш IPO гаргаснаас хойших доод түвшинд тун ойрхон хэлбэлзэж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй