“Prius Prime”ердийн “Prius”-ээс хоёр дахин их хүчин чадалтай

Мэдээ

"Toyota" корпораци 1997 онд анх "Prius" автомашиныг танилцуулсан бөгөөд ингэснээр хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалтад амжилт олсон төдийгүй түүнээс хойш 10 саяас ч илүү ийм хөдөлгүүрт автомашиныг борлуулж, тус брэндийн нэр хүнд өсөх боломжтой болсон юм. "Toyota" корпораци өнгөрсөн долоо хоногт "Prius Prime" загварыг Япон улсад худалдаанд гаргасан юм. Энэхүү шинэ загвар нь гурав дахь үеийн "Prius Model ZVW30" загварт суурилан бүтээгдсэн ба 8.8 киловаттын лити ион зай хураагуурыг суурилуулж өгчээ. Энэ нь ердийн “Prius”-ийнхээс хоёр дахин их хүчин чадалтай гэсэн үг аж. “Prius Prime” нь 1.8 литрийн багтаамж бүхий дөрвөн цилиндр хөдөлгүүртэй, 10.6 секундэд 96 км хүртэл хурдлах чадалтай, 121 морины хүчтэй, нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1029 км зам туулах хүчин чадалтай. Үнэ нь 28 мянга 800 ам.доллараас эхэлж байна.



САНАЛ БОЛГОХ