Уран бичлэгээр амилсан эртний соёл

Өв соёл

Шангрила Молл-д Монголын археологийн болон эртний соёлыг уран бичлэгээр амилуул­ сан нэгэн үйлчилгээ нээгдээд удаагүй байна. Эртний хадны сүг зураг, хүннүгийн соёл болон домогт гардаг хөх чоно, гуа марал зэрэг Монголын уугуул соёлыг илтгэх олон дурсгал урлагийн хэлээр хүмүүст хүрч эхэллээ.


График дизайнер, уран бичээч Э.Ариунболд хүннү болон Их Монгол Улс, цаашлаад Монго­лын Эзэнт гүрний үед хамаарах түүх дурсгалыг босоо монгол бичгээр урлагийн хэлбэрээр бүтээж буй нь энэ. Ингэхдээ тухайн цаг үеийн уйгаржин бичгийн тиг, зурлагыг хадгалсан гэдгийг зориуд онцлоё. Тухайлбал, Цогт тайжийн дуутын хадны бичээсийг эх хувийг нь дуурайлган, алтан үсгээр амилуулжээ. Тэрбээр эл бүтээлийг хоёр сар гаруйн хугацаанд бүтээсэн байна.


Мөн хүннүгийн үеийн ца­ гаан толгойн үсэгнүүдээр бугын дүрсийг тойруулан чимэглэсэн нь үндэсний өв соёлоороо бахархаж, омогших сэтгэл төрүүлнэ. Уран бичээч Э.Ариунболд эл бүтээлийнхээ талаар “Кирилл болон барууны цагаан толгойн бүх элементийн эх үндэс хүннүгийн цагаан тол­ гойд байсан. Залуу үе маань энэ сайхан өв соёлоороо дэлхийд бахархах, омогших үзлийг нь би урлагийн хэлээр дамжуулан хүргэхийг зорьдог” гэв.


Яг ийм хэлбэрээр Их засаг хууль, “Монголын нууц товчоо”, их найрагч Д.Нацагдоржийн “Би монгол хүн” шүлэг, “Үлэмжийн чанар”, “Түвшин сайхан аялгуу” зэрэг дууны найргийг “сийл­ жээ”. Уг бүтээлээрээ Япон, АНУ-д үзэсгэлэн гаргах урилга хүлээж аваад буй тэрбээр захиалгын дагуу хүмүүсийн нэр, онч мэргэн болон сургааль үгсийг урнаар бичиж буй аж.



САНАЛ БОЛГОХ