Kincora Copper: Талбайн хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна

Уул уурхай

“Kincora Copper” компани техникийн хороо болон захирлууддаа нэгж бүрийг нь 0.425 канад доллараар үнэлсэн 254.1 мянган ширхэг хувьцааг олгохоор болсон талаар мэдэгдлээ. Үүний зэрэгцээ талбайн хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг тус компаниас онцоллоо. “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч” Turquoise Hill Resources” компанийн Санхүү хариуцсан захирал Стив Тибеаулт ирэх тавдугаар сарын 23-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Түүний хувьд 2014 онд энэ ажилд томилогдсоноосоо хойш “Оюу Толгой”-ийн менежментийн багт ажиллаж байсан юм. 

Centerra Gold: Олборлолтоо нэмэгдүүлж, зардлаа танах арга хэмжээ авсан нь үйл ажиллагаанд нөлөөлсөн “Centerra Gold” компани 2016 онд олборлолтоо нэмэгдүүлж, зардлаа танах арга хэмжээ авсан нь үйл ажиллагаанд нь томоохон нөлөө үзүүлсэн байна. Хэдий тийм боловч Киргизстаны Засгийн газартай харилцах харилцааг нь тойрсон улс төрийн маргаан асуудал дагуулсан хэвээр байгаа гэдгийг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч онцоллоо. Үүнтэй холбоотой олон улсын арбитрын шүүхийн шийдвэр 2017 оны дунд үед гарах товтой байгаа юм. “Centerra Gold”-ийн хувьд 2017 онд Монгол дахь Гацууртын ордтой холбоотой ямар нэгэн өөрчлөлт гарна гэсэн хүлээлтгүй байгаа гэдгээ онцолсон байна. Харин Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Засгийн газар Гацууртын ордын хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээг байгуулах ажлын хэсгүүдийг байгуулж, удирдамжаа баталсан. Энэ хүрээнд өмнөх хэлэлцээрийн түвшнийг ахиулах зарчмаар эрчимтэй ажиллаж байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.


САНАЛ БОЛГОХ