"Blue Origin"-ийн пуужин шүхрийн шалгалтаа амжилттай давлаа
“Amazon.com”-ийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан сансар судлалын "Blue Origin" компанийн пуужин шүхрийн шалгалтаа амжилттай давжээ. "New Shepard" хэмээх нэртэй уг хөлгийн аюулгүй байдлыг шалгахын тулд ням гарагт пуужинг нисгэгчгүйгээр хөөргөн, газардуулсан байна. Энэ нь тус пуужинг сансрын тойрог замын дээд түвшинд хүртэл хөөргөж, газардуулсан дөрөв дэх тохиолдол болжээ. Жефф Безосоос гадна “Telsa Motor” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн байгуулсан “SpaceX” компани дахин ашиглах боломжтой пуужинг сүүлийн хоёр жилийн турш байнга туршиж байгаа аж. Тус компанийн пуужин сансрын станц руу хүн болон төхөөрөмж тээвэрлэх боломжтой юм байна. Харин үүнтэй харьцуулахад арай жижиг “Blue Origin”-ийн пуужин нь агаар мандлын хязгаар хүртэл жуулчдыг тээвэрлэн, хэсэг хугацаанд жингүйдлийг мэдрэх боломжийг олгох зориулалттай бөгөөд тус компани ирэх оноос агаар мандал руу хүн тээвэрлэж, 2018 оноос эхлэн "Сансрын жуулчин" авахаар төлөвлөөд байгаа юм. Нэг удаагийн тасалбарын үнэ нь 250-350 мянган ам.доллар байх ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй