Их гэрлийг сэргээх хялбар арга

Зөвлөгөө

Машины хуванцар гэрлийн линз нь нарны хэт ягаан туяаны цацраг, машинаас ялгардаг яндангийн утаа зэргийг тэсвэрлэх чадваргүй байдгаас эдэлгээний явцад шарлаж, өнгөө алддаг. Өмнө нь ийм зүйл тохиолдоход гэрлийг шинээр солихоос аргагүйд хүрдэг байв. Энэ хэрээр мөнгө урсах нь тодорхой. Харин одоо гэрлийг сэргээж, линзийг нь үйлдвэрийн мэт болгох боломж нэгэнт бүрдсэн. Ингээд их гэрлээ өнгөлөх дөрвөн алхмыг танилцуулъя.

Бэлтгэх

Эхлээд урд гэрэл болон түүний ойролцоох хэсгүүдийг сайтар цэвэрлэ. Дараа нь гэрлийн ойролцоох пластик эд анги байгаа бол авч эсвэл туузаар хамгаалах хэрэгтэй. Ингэснээр засах явцдаа кузовыг санаандгүй зурахаас сэргийлнэ.

Зүлгэх

Гэрлийн зэвэрсэн хэсгүүдийг арилгаад гадаргууг гөлгөр болгоно. 1200-1600 эргэлттэй дрилл ашиглаж, 500-тай зүлгүүрээр шарласан хэсгүүдийг арилгана. Линзний гадаргууг зүлгэхдээ хэт их дарж болохгүй гэдгийг сана. Эхлээд 1000-тай зүлгүүрээр зүлгэнэ. Гэрлийг дахин арчиж, илүү гөлгөр болсон эсэхийг шалгана. 500-тай зүлгүүрээр арилаагүй толбо болон бусад зүйлсийг зүлгэ.

                                                                 Нойтон зүлгүүр

3000-ын зүлгүүр ашиглана. Зүлгүүр, гэрлийн линз болон линзийн бүх хэсгийн шарласан болон элэгдсэн хэсгийг арилтал дахин дахин усаар шүршинэ. Энэ алхмын төгсгөлд гэрлийн линзийн тунгалаг байдал харьцангуй сайжирсан нь илэрхий харагдах болно.

                                                                    Өнгөлөх

Хөвсгөр зөөлөн хошуунд өнгөлөгч бодис бага зэрэг дусаана. Үүний дараа шууд асаахгүй бөгөөд гэрлийг тойруулж жигд арчина. Ингэснээр өнгөлөгч бодис нь гэрлийн шилнээс бусад хэсэгт цацагдахаас хамгаална. Гэрлийг гялалзтал нь дундаж даралтаар өнгөлж, шинэ юм шиг харагдтал арчина. Урд их гэрэл 200-800 мянгын үнэтэй байдгийг бодоход хямд зардлаар ингэж сэргээх нь ашигтай юм Шөнө тод тусах төдийгүй машины өнгө үзэмжийг сайжруулахад ч тустай.

                                                                                                                                cardoctor.mn©

САНАЛ БОЛГОХ