Хакүхо бэлтгэл дээр нэг ч унасангүй

Спорт

Мэргэжлийн сүмогийн Хару башё эхлэхийн өмнө бөхчүүд бэлтгэлээ базаасаар байна. 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж, бэлтгэлийнхээ байдлыг шалгажээ. Энэ өдөр маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй болон өөр хэд хэдэн цолтой бөхтэй 14 барилдаж, бүгдэд нь давсан байна. Шинэ аварга Кисеносато мөн хүрэлцэн ирсэн ч жижиг бэртэлтэй гэсэн шалтаг хэлж, барилдсангүй.

Хакүхогийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш башёд түрүүлж чадаагүй. Нэг башёд гэмтлийн улмаас зодоглоогүй бол нөгөө гуравт нь 10-11 даваа авсан юм. Тиймээс хар цувралаа зогсоож, 38 дахь түрүүгээ авах зорилготой байгаа.
САНАЛ БОЛГОХ