Mitsubishi Motor: Заасан хэмжээнээс илүү шатахууд зарцуулдаг автомашин эзэмшигчдэд нөхөн олговор олгоно
Авто зах зээл
“Mitsubishi Motor” компани заасан хэмжээнээс өндөр шатахуун зарцуулдаг автомашин эзэмшигчдэд нийт 480 сая ам.долларын нөхөн олговор олгохоо мэдэгдлээ. Үүнээс өмнө тус компанийн удирдлага 20 загварын автомашины шатахуун зарцуулалтын хэмжээг худал мэдээлснээ хүлээн зөвшөөрөөд байсан юм. Баасан гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлдээ "Япон улсад худалдаалсан автомашины шатахуун зарцуулалтыг зориулалтын зам дээр туршилгүй математик аргачлалаар тооцож, алдаа гаргасан" гэдгийг онцолсон байна. Харин гадаадын зах зээлд нийлүүлсэн автомашинуудаас ямар нэгэн доголдол илрээгүй ажээ. Энэ нь “Mitsubishi Motor”-ийн Ерөнхийлөгчийг огцруулж, ашгийн таамгаа бууруулахын зэрэгцээ “Nissan Motor” компанид 2.2 тэрбум ам.долларын хувьцаагаа худалдахад хүргэсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй