“Adidas” нийгмийн сүлжээний одуудтай хамтран ажиллана

Мэдээ

“Adidas” компани илүү олон эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд нийгмийн сүлжээний одуудтай хамтран ажиллаж эхэллээ. Тус компани 2020 он гэхэд эмэгтэй спорт хувцасны зах зээлд эзлэх байр сууриа хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа аж. “Adidas”-ийн ТУЗ-ийн гишүүн Эрик Лидтке "Adidas-ийн хүрэхийг зорьж байгаа хэрэглэгчид Instagram, Youtube болон нийгмийн бусад сүлжээний хуудсыг идэвхтэй ашигладаг. Тиймээс компанитай ойр харилцаатай, олны танил 25 хүнтэй хамтарч ажиллахаар болсон" гэдгийг мэдэгдсэн байна. Эдгээр олны танил хүмүүсийн дунд талбайн теннисийн шилдэг тамирчин Ана Иванович ч багтжээ.

“Adidas” компани эмэгтэй хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх замаар компанийн ашгаа 2020 оныг дуустал жил бүр 22 хувиар өсгөж, ашгийн хэмжээгээр зах зээлийн өрсөлдөгч “Nike”-тай ойртох зорилт тавиад байгаа юм. Түүнчлэн тус компани эмэгтэй спорт хувьцааны зах зээлээс өнгөрсөн онд нийт орлогынхоо 23 хувийг олжээ. Харин дөрвөн жилийн дотор энэ дүнг 28 хувьд хүргэнэ гэж мэдэгдэж байв.




САНАЛ БОЛГОХ