"Tag Heuer"-ийн шинэ ухаалаг бугуйн цаг

Мэдээ

Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч "Tag Heuer" компани “Intel” болон "Google"-тэй хамтран "Connected Modular 45" ухаалаг цагны хоёр дахь үеийн шинэ загварыг танилцууллаа. Энэхүү шинэ загварын цагийг танилцуулах ажиллагаа Швейцар болон АНУ-д нэгэн зэрэг болсон байна. "Tag Heuer"-ийн Гүйцэтгэх захирал Жан Клод Бивер Швейцар дахь арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Connected Modular 45 нь Цахиурын хөндийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан төдийгүй швейцар цагны 150 жилийн уламжлалт арга техникийг шингээж, үндсэн шинжийг хадгалсан" болохыг онцолжээ. Үүнээс гадна "Connected Modular 45" цаг нь гаднаасаа ухаалаг цаг шиг харагдахгүй, харин тансаг зэрэглэлийн, үнэтэй цагнуудын адил харагдах юм.




САНАЛ БОЛГОХ