Бүтээгдэхүүний зардал өндөр байгаа нь “Zara”,“H&M”-ийн борлуулалт буурахад нөлөөлжээ
“Zara”-ийн толгой компани "Inditex"-ийн ашигт ажиллагаа сүүлийн найман жилийн доод түвшинд хүрсэн гэж тус компаниас лхагва гарагт мэдээллээ. Харин тэдний гол өрсөлдөгч “H&M”-ийн борлуулалт дөрвөн жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна дээр хоёр компанийн зах зээл дэх хувьцааны ханш буурчээ. Хэрэглэгчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулж, өсөн нэмэгдэж байгаа онлайн худалдаа эрхлэгчдээс хувцасны хэрэглээгээ хангах болсон бөгөөд энэ нь хувцас үйлдвэрлэлийн салбарт хүндхэн сорилтуудыг бий болгоод байна. Үүнээс гадна үнийн өрсөлдөөн нэмэгдэж, бүтээгдэхүүний зардал өндөр байгаа нь компаниудын ашигт ажиллагаанд нөлөө үзүүлж байна гэж “Zara” болон“H&M” компани тайландаа дурджээ.
"Өнгөрсөн хоёрдугаар сард хувцас үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөөн ширүүн байсан. Тухайлбал, Германд борлуулалт есөн хувиар, Шведэд зургаан хувиар буурсан" гэж “RBC Capital” компани мэдэгджээ. “H&M”-ийн хувьцааны ханш Стокгольмд 5.1 хувиар буурсан нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
"Inditex"-ийн хувьцааны ханш 12 дугаар сараас хойш хамгийн их буюу 2.7 хувиар буурсан гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Пабло Исла мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй