“Toyota”-ийн "Yaris" аюулгүй, бас тансаг

Мэдээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” корпораци "Yaris" хэмээх хосолмол хөдөлгүүрт автомашинаа Женевийн авто шоуны үеэр танилцуулжээ. Энэхүү шоуны үеэр автомашины загвар, хөдөлгөөн, хүчин чадал, аюулгүй байдлыг сайжруулахын тулд шинээр оруулж өгсөн 900 гаруй хэсгийг нэг бүрчлэн танилцуулсан байна. "Yaris"-ийн шинэ өнгө төрх, гадна талын загварын онцлох өөрчлөлтүүдийг Францын өмнөд хэсэгт байрлах "Toyota"-ийн Европ дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн салбарт бүтээжээ. Түүнчлэн уг загвар нь 1.5 литрийн багтаамж бүхий шинэ бензин хөдөлгүүрийг ашигласан “Toyota-“ийн анхны автомашин болсон байна.

“Toyota” компани “Yaris”-ийн гадаад, дотоод загварын шийдлийг тодорхойлохын тулд 78 сая ам.доллар зарцуулжээ. Ингэснээрээ техникийн үзүүлэлтийг урьд өмнөхөөс илүү сайжруулж чадсан байна. Мөн "Yaris”-ийн технологийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаас гадна тансаг зэрэглэлийг хангахуйц загварын шинэчлэлтүүдийг хийснээрээ онцлог болжээ.




САНАЛ БОЛГОХ