Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Мэдээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд инфляц цаашид алгуур өсөх төлөвтэй байгаа ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр "Хуралдай" бонд гаргасан, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурсан гэж Төв банкнаас үзжээ. Эдийн засаг, санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгааг анхааруулж байна.

УИХ-ын төсвийн тодотгол, Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж Монголбанкнаас мэдээлэв.

 



САНАЛ БОЛГОХ