Энгийн гадаад паспортыг сунгахгүй

Мэдээ

Олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар Засгийн газраас тогтоолоо. Гэхдээ иргэдээс авдаг төлбөр хураамжид өөрчлөлт орохгүй юм байна. Түүнчлэн иргэд одоо хэрэглэж байгаа гадаад паспортынхаа хугацааг дуусахаар солиулах боломжтой ажээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” протокол гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон хүлээн зөвшөөрөхгүй, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсээд байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ