Цахиурын хөндийхний сонголт "Damier high-top”

Мэдээ

Хэрэглэж байсан ч шинэхнээрээ байгаа спорт гутлын Цахиурын хөндий дэх эрэлтэд 1269 ам.долларын үнэтэй “Adidas Yeezy Boost” биш, 1515 ам.долларын үнэтэй ретро “Air Jordan” ч биш харин Францын загварын ордон “Louis Vuitton”-ийн дөрвөлжин хээтэй, арьсан “Damier high-top” спорт гутал тэргүүлж эхэлжээ. Технологийн салбарынхан бужигнасан энэ орчинд өндөр үнэтэй эд зүйл хэрэглэх хандлага дэлгэрч байгааг “Bloomberg Pursuits” сэтгүүлийн нийтлэлд онцолсон байна. “Louis Vuitton”-ийн энэхүү загвар 515-745 ам.долларын үнэтэй.

Анх 2008 оны цувралаар нь гарч байсан, одоо урлахаа больсон загвар аж. Тухайн үед уг загварын ордны тэргүүн дизайнераар одоо өөрийн гэсэн брэндтэй болсон Марк Жейкобс (Marc Jacobs) ажиллаж байжээ. Сан Франциско орчимд хамгийн их зарагддаг пүүзний жагсаалтад “Louis Vuitton”-ийн “Damier high-top”-ийн араас “Gucci GG”, “Lanvin”, “Common Projects Achilles” болон “Givenchy Urban Knots” богино түрийтэй пүүзнүүд бичигдэж байна.




САНАЛ БОЛГОХ